Шууд Chart

Хөлбөмбөгийн шигшээ багуудын дасгалжуулагчийг томиллоо

2015-01-30 18:12:30

Монголын хөлбөмбөгийн холбоо энэ онд тив, дэлхийн хэмжээний цөөнгүй тэмцээнд нас, насны ангилалд шигшээ багаа бүрдүүлэн оролцох шаардлага гараад байна.

Үүнтэй холбогдуулан МХБХ-ноос насанд хүрэгчдийн шигшээ багийн дасгалжуулагчаар С.Пүрэвсүхийг, 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар Д.Батнасанг, 14 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчаар Д.Нанжидыг томиллоо.

Насанд хүрэгчдийн шигшээ баг 2018 онд ОХУ-д болох ДАШТ-ий эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны тоглолтыг ирэх гуравдугаар сарын 12, 17-нд хийнэ. Энэ тэмцээнд “Шар тив”-ийн 46 улсын шигшээ багийн чансаа багатай 12 нь эхний шатанд зургаан хос болон халз үзэж, ялагчид хоёрдугаар шатанд өрсөлдөх эрх авах юм.

Энэ шатны оноолтыг тодруулах сугалааны үйл ажиллагаа хоёрдугаар сарын 10-нд болох бөгөөд хоёрдугаар сагсанд багтсан манайхан нэгдүгээр сагсанд багтсан Энэтхэг, Шри-Ланк, Йемен, Камбож, Тайвань, Зүүн Тиморын аль нэг тамирчинтай оноолт таарах учиртай.

Хоёрдугаар шатанд шалгарсан 40 улсын шигшээ баг тав, таваараа найман хэсэгт хуваагдаж, энэ оны зургаадугаар сарын 11-нээс ирэх оны гуравдугаар сарын 29 хүртэл өрсөлдөнө.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хөлбөмбөгийн шигшээ багуудын дасгалжуулагчийг томиллоо   
Үзсэн: 2124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй