Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-08-16 08:48:55

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар “урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг “Ус сувгийн удирдах газарт нэгтгэх тухай, “Өргөө зочид” буудлын үйл ажиллагааг сэргээх тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.  Дэлгэрэнгүй мэдээллийг  325044,  99045255-аас авна уу?

10:00 цагт Хотын дарга хот зохион байгуулалтын чиглэлээр иргэдтэй уулзалт хийнэ. Энэхүү уулзалтаар иргэнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 52 газрын байршлыг дэлгэрэнгүй мэдээлж, хэзээнээс эхлэн газар өмчлүүлэх ажил эхлэх тухай, барилгын зөвшөөрөл, газар ээзэмших эрх олгох харилцааг албаныхан нээлттэй мэдээлнэ. Сэтгүүлчид та бүхэн 88781218, 88112919, 325044 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Уулзалт UB palace-ийн Их танхимд болно.
 
11 цагт  Гэр хорооллын иргэдийн санаачлага оролцоотой хийгдсэн ажлыг танилцуулах арга хэмжээ болно.  СХД-ийн 1-р хорооллын арын дэнж дээр болно. Арга хэмжээнд Хотын Ерөнхий менежер Б.Бадрал холбогдох албаныхан оролцоно. Холбогдох утас: 88091370, 96586689
 
11.00 цагаас ”Монгол ньюс” төвд Монголын Байгаль орчны иргэний зөвлөлөөс БОНХЯ болон Нийслэлийн удирдлагаас Ой модны хулгайтай тэмцэхийг шаардах асуудлаар хэвлэлийн бага хурал болно.
 
11:30 Сурагчийн дүрэмт хувцасны хууль зөрчсөөр  байгаа асуудлыг талаар  Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийн холбоодоос мэдээлэл хийнэ.

12:30 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөл Усны суурь хураамжийн талаар мэдээлэл хийнэ
.
 
Өнөөдөр "Шинэ орон сууц-2013" намрын уламжлалт төрөлжсөн үзэсгэлэн  дэлгэгдэнэ. Энэ сарын  18-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнг барилгын мэдээлэл, судалгаа сурталчилгааны "Координат инфо" төвөөс зохион байгуулж байгаа аж. Үзэсгэлэн МҮҮЭО-д болно.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Өнөөдөр болох үйл явдлууд  
Үзсэн: 1248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй