Шууд Chart

Шилдэг бүтээлийн уралдаан зарлагдлаа

2013-08-16 08:57:08

ХААН банк Сан, Хавдар Судлалын үндэсний төв, МҮОНРТ-ээс хамтран улс орон даяар гуравдахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2013”-ын хүрээнд нийт сонин, сэтгүүл, вэб сайт, телевизийн сэтгүүлчид болон чөлөөт уран бүтээлчдийн дунд Шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа.

Гуравдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы талаарх бүтээлийн уралдаан нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилготой юм.

Сэдвийн агуулга:

•    Хавдраас урьдчилан сэргийлэх арга замуудыг олон нийтэд таниулах.

•    Хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийх, эрүүл амьдралын хэв маягийг ард иргэдэд сурталчлах.

Үүнд:

Эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдол, архи тамхины хэрэглээ, хор холбогдол гэх мэт.

•    Эрт үед нь илрүүлсэн хорт хавдрыг бүрэн эмчлэх боломжтой тухай эерэг ойлголтыг өгөх.

•    Хорт хавдрыг даван туулсан бодит хүний жишээ, баримтад тулгуурлах.

•    “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы зорилго, үр дүн, ач холбогдлын талаар ухуулан сурталчлах зэрэг болно.

Бүтээлд тавигдах шаардлага:

•    Телевизийн бүтээлийн хувьд үргэлжлэх хугацаа 15 минутаас дээш байх.

•    Сонин, сэтгүүл, вебсайтын бүтээл А2 форматын 1/4-1/2 талбайд багтаасан байх.

•    Нэг уран бүтээлч хэдэн ч бүтээлээр оролцож болох ба хэл найруулгын хувьд шаардлага хангасан,  баримтад тулгуурласан, дүрс графикийг үр бүтээлтэй ашигласан, сэтгүүл зүйн болон эмчийн ёс зүйг баримталсан, бусдын нэр хүндэд халдахгүй байх ёстой юм байна.

•   Түүнчлэн субтитр болон дохионы орчуулгатай байж болно. Гурав дахь жилдээ зохиогдож буй уг уралдаан 10 сая төгрөгийн шагналын сантай.

•    Уралдаанд ирүүлсэн бүтээлийг ХААН банк Сан цаашид мэдээлэл, сурталчилгааны зориулалтаар ашиглах эрхтэй.

•    Бусдын бүтээлээс санаа авсан бол эх сурвалжийг дурдах, шаардлагатай тохиолдолд зохиогчоос зөвшөөрөл авсан байх .

•    агуулгад заавал дурьдсан байна. (Өмнөх жилийн бүтээлийг хүлээн авахгүй)

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Шилдэг бүтээлийн уралдаан зарлагдлаа  
Үзсэн: 1648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй