![](/uploads/201501/news/thumb/7cc80f1339cd27c6837f972a1e41b894_x3.jpg)
Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбооноос зохион байгуулдаг Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит "Мөнгөн цом-2015" яруу найргийн баяр МҮОНР-гийн "Цагаан лавай" студид боллоо.
"Мөнгөн цом" 23 дахь удаагийн яруу найргийн баярын шилдэг бүтээлээр яруу найрагч Бадрахын Чимэдийн "Сэтгэлийн орчлон" ном тодорсон юм.
Тус наадмын Ноён хутагт сангийн шагналыг яруу найрагч Д.Гомбосүрэн "Исгэрэгч тэнгэрийн сүм" яруу найргийн бүтээлээрээ, Говийг хөгжүүлэх төрийн бус байгууллагуудын нэгдсэн холбооны шагналыг яруу найрагч С.Товуудорж "Эзэгнэгчийн эцэслэл" бүтээлээрээ, "Улирал ба зохиолч сэтгүүлийн нэрэмжит шагналыг яруу найрагч О.Цэнд-Аюуш "Аглагт гэрэлтэнэ", Г.Чулуунцэцэг "Тунгалаг дарсны эгшиг" бүтээлээрээ тус тус хүртлээ.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Мөнгөн цом" яруу найргийн баярт утга зохиол, яруу найргийн шимтэгчид, олон арван зохиолч, яруу найрагчид хүрэлцэн ирсэн байлаа.
Дашрамд өгүүлэхэд, тус яруу найргийн баярыг анхлан төр нийгмийн зүтгэлтэн, Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар санаачилж байсан түүхтэй. Энэхүү яруу найргийн баяр эдүгээ ахмад, дунд, залуу гурван үеийн яруу найрагчдыг шүлэгт дуртай ард түмэнтэй нь уулзуулдаг томоохон баяруудын нэг болжээ.
![](/uploads/201501/photos/116717ac92327ac93a73bd9c89e6f864_45236.jpg)
![](/uploads/201501/photos/169983a73054d8b98b251e2ab2464b0b_45236.jpg)
![](/uploads/201501/photos/8886b6fe76bff3097e5002b2d938f026_45236.jpg)
![](/uploads/201501/photos/734fd432634e27952e463e1e1ea7ff9a_45236.jpg)
![](/uploads/201501/photos/5ca920bc7f6459b507e48c104a2b9aa4_45236.jpg)
![](/uploads/201501/photos/a3b9bb10c414b17642cce86f12717d6e_45236.jpg)
![](/uploads/201501/photos/6552b0911f2fdb2a065ce94330c596bd_45236.jpg)
![](/uploads/201501/photos/00c0d591cd95279d235782e647eae744_45236.jpg)
![](/uploads/201501/photos/f823034cc871e871075c8f58b9dd45c3_45236.jpg)
![](/uploads/201501/photos/21fd33c74e25d675edcc21ed808b7c79_45236.jpg)
![](/uploads/201501/photos/67ec663a7c379028dafe9a311c0fc75b_45236.jpg)
![](/uploads/201501/photos/0dcfaefa0392525f2acc1fa7f883fd63_45236.jpg)
![](/uploads/201501/photos/18a14aa93051ddbe03c689538e5963c2_45236.jpg)
![](/uploads/201501/photos/b419970275128e88c10645c4eb9dc0c2_45236.jpg)
![](/uploads/201501/photos/7804723914a082bebf37554584bcebd3_45236.jpg)
![](/uploads/201501/photos/e0b6c19cd3caf59a7a7c3810a319ce12_45236.jpg)
![](/uploads/201501/photos/1b7cf5347f48da8a2745f27380a8a4bb_45236.jpg)
![](/uploads/201501/photos/6bf10b6b83b8b48165e5892e9b22add2_45236.jpg)
![](/uploads/201501/photos/fd3393a68a40a2a5a6499db2af02977b_45236.jpg)
![](/uploads/201501/photos/56ccf785353e3c49ab435c723139278b_45236.jpg)
![](/uploads/201501/photos/2df6814a98af5b4415f9c5c5bcc935db_45236.jpg)
![](/uploads/201501/photos/fad36da335af47e87053f3314816de24_45236.jpg)
![](/uploads/201501/photos/23ddc302436e4d75d09dcd7a3d93b948_45236.jpg)
![](/uploads/201501/photos/5d2820c9de3a15beb4990a99e0abc22a_45236.jpg)
![](/uploads/201501/photos/e7e5cfcf7425d00c280399356a255394_45236.jpg)
![](/uploads/201501/photos/f20e01d13a2d0884961c7a18f83bb327_45236.jpg)
![](/uploads/201501/photos/8602ab063bf9b30663bde210611c4eef_45236.jpg)
![](/uploads/201501/photos/55904d70d00efdd1501f33586222074e_45236.jpg)
![](/uploads/201501/photos/0166bbf3ace65a8a7ea4b28e1595ff21_45236.jpg)
![](/uploads/201501/photos/6f8d0ce9bb257ef7a0d061acfe7f5945_45236.jpg)
![](/uploads/201501/photos/ea752148efc8523c35128768d9e7a4de_45236.jpg)
![](/uploads/201501/photos/a034753fdf55114d4c4c6814a7ce06e1_45236.jpg)
![](/uploads/201501/photos/bf15e801de69e9deaddd476ba0813b79_45236.jpg)
![](/uploads/201501/photos/ed3790ed009bdcfdbafe9e6c4f3d1f45_45236.jpg)
![](/uploads/201501/photos/baa044d98bf56a73feddf1defcbb922d_45236.jpg)
![](/uploads/201501/photos/f478bf73e5678b3ee882fe2c72e2f0a7_45236.jpg)
![](/uploads/201501/photos/a6dec1e090471ad74cc5b25772625bd6_45236.jpg)
![](/uploads/201501/photos/fff624995cdeb90130314a871810f867_45236.jpg)
"Мөнгөн цом"-ын шилдэг бүтээлээр "Сэтгэлийн орчлон" тодорлоо | ||
Үзсэн: 1172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.