АНУ-ын Хууль Зүйн Яам болон хэд хэдэн муж улсуудын захиргаа хамтран тус улсын томоохон компаниуд болох "US Airways" болон "American Airlines"-ыг нэгдэх асуудлын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. "Тус хоёр компани нэгдсэнээр дэлхийнд хамгийн томд тооцогдох авиа компани болох бөгөөд үүнээс үүдэн тус улсын болоод бусад улс орнуудын агаарын тээврийн салбарт сөрөг нөлөө үзүүлж, улмаар үнэ өсөх магадлалтай бөгөөд үүний хохирогч нь зорчигчид байх болно" хэмээн нэхэмжлэгчид үзэж байгаа ажээ.
Бусад авиакомпаниудын өрсөлдөх чадвар суларснаар, дангаар ноёрхох боломжтой болж, тэд зорчигчийн тийз, ачааны төлбөрийг үл ялиг нэмэгдүүлэхэд л жилд хэдэн зуугаар тоологдох сая долларыг үйлчлүүлэгчдийн халааснаас суйлах эрсдэлтэй..." хэмээн АНУ-ын Хууль Зүйн Яам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ онцолжээ. Учир нь дотоодын нийт нислэгийн 55 хувийг "US Airways" дангаар эзэлдэг ба "American" хэмээх нэрийн дор дээрх хоёр компани нэгдсэн нөхцөлд энэ үзүүлэлт 63 хүртэл хувьд хүрэх тооцоо бий гэнэ. Энэ нь АНУ-ын томоохон хотууд, түүний дотор Вашингтон хотын оршин суугчдад хүндээр тусна гэж тэд үзжээ.
Дашрамд дурьдахад "American" компанийн толгой компани "AMR Corp." нь дампуурлын хуулийн хамгаалалтын дагуу үйл ажиллагаа явуулж буй бөгөөд эрх зүйн энэхүү хязгаарлалт буюу "Chapter 11" гэгч заалтаас гарахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг нь дээрх хоёр нислэгийн компаниудыг нэгтгэх шийдвэр ажээ.
"US Airways" , "American Airlines" компаниуд нэгдэх болсон тухайгаа өнгөрөгч 2 сард зарласан бөгөөд Европын агаарын тээврийг удирдах газраас хоёр компанийн нэгдэх асуудлыг зөвшөөрсөн шийдвэрийг өнгөрөгч долоо хоногт гаргасан юм байна.
АНУ-ын Хууль Зүйн Яам авиакомпаниудын асуудлаар шүүхэд хандлаа | ||
Үзсэн: 1358 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.