Шууд Chart

Зарим дүүргүүдэд цахилгааны хязгаарлалт хийнэ

2013-08-16 09:20:05

Өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани шугам засвар хийхтэй холбогдуулан хэд хэдэн газарт цахилгаан таслахаар болсон байна.  

Засварын ажлыг  10.00-18.00 цагийн хооронд гүйцэтгэх бөгөөд Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн 16 цэгт завсрын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан цахилгааны хязгаарлалтыг хийх юм байна.
 
Цахилгаан хязгаарлах газруудын байршил
-ХУД-ийн Био, Сонгины амралтын чиглэлд айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгааныг 14.00-16.00 цаг
-СХД-ийн 22 дугаар хороо Тахилтад 11.00-14.00 цаг
-СХД-ийн 20 дугаар хороо 10.00-16.00 цагийн хооронд
-БГД-ийн Хүрээ, Дэнж өргөө орчимд 10.00-18.00 цагт
-Төв аймаг, Багахангай дүүргийн цахилгааныг 10.00-19.00 цагт
-БЗД-ийн 23 дугаар хороо Улиастай, Сургуулийн гудамжууд 11.00-18.00 цагт
-ЧД-ийн хоёрдугаар  хороо Сансар кабелийн телевизийн орчим буюу хоёрдугаар  40 мянгатад  10.00-18.00 цагт
-ЧД-ийн 12, 13 дугаар хороо Булагийн, Сургуулийн гудамжуудын цахилгааныг 11.00-18.00 цагийн хооронд тус тус тасалж засвар үйлчилгээ хийх юм байна. Засварын ажлыг өчигдөр хийх байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан хойшлогдож өнөөдөр хийхээр болжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Зарим дүүргүүдэд цахилгааны хязгаарлалт хийнэ   
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй