Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-02-02 10:47:59

Хоёрдугаар сарын 2-ны өдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.  

“Өнөөдөр” сонин энэ өдрийн тэргүүн нүүртээ "Сүхний иш хийх гээд, шүдний чигчлүүр хийдэг үлгэр хаа сайгүй л байна", "Хоёр долоо хоногт холбирдог бодлоготой Монгол хол явахгүй", "Ц.Батсүх ажилдаа эргэн томилогдлоо", "Р.Батгэрэл: Аль ч орны иргэд худалдааны сахилга баттай байдаг" зэрэг ярилцлага, мэдээллийг онцлосон байна.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаарт "Зуун дамнасан их хүлэгчдийн удам Д.Баянбатынх", "Гурван сая дахь иргэний эмээ, өвөө нь бэлгэтэй сайхны дээдийг үзсэндээ жаргалтай сууцгаана", "С.Болд: Эдийн засгийг агшуулах биш, сэргээх сонголт нь үндэсний эрх ашигт нийцнэ" зэргийг онцложээ.

“Улс төрийн тойм” сонины тоймчийн буланд "АН-ынхны аймшигт зүүд", "Хардлага дагуулсан хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо", "Эмэгтэй гишүүд урилгагүй зочидтой тэмцэнэ", ярилцах танхим буландаа "Ц.Уугангэрэл: Гадаадын мэргэжилтнүүд манай тусгайгийнхныг "төгс" гэж үнэлдэг" зэрэг тойм, ярилцлагуудыг нийтлэжээ.

“Зууны мэдээ” сонин "Д.Сүхжаргалмаа: Жанжны гэр бүл Монголоо л ярьдаг юм", "Л.Эрдэнэчимэг: Архины хуулийг манай намынхан эсэргүүцэх байх", "АН доторх амбиц Хан-Уул дүүрэг рүү хальжээ", "Дахиад л тамга авч зугтав" зэргийг өнөөдрийн дугаартаа нийтлэсэн байна.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас "З.Энхболд: Үгэнд орохгүй бол М.Энхсайхантай УИХ хариуцлага ярьж болно", "Шунал ихэдвэл шулам болно", "Л.Болд: Гишүүдийн дугаараас мессеж бичиж болдог юм билээ, санал асуулгад итгэж болох уу" зэрэг мэдээ, мэдээллийг унших боломжтой.

"Монголын үнэн" өнөөдрийн дугаартаа "Мессежээр санал авч дүр эсгэдэг хөнгөмсөг улс төрөөс татгалзах хэрэгтэй", "Гурилын үнэ өсөх л Л.Чинбатад хамаагүй юу", "Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе", "Ч.Лодойсамбуу: Үндэсний тэтгэлгийг хоёроос дээш голчтой оюутанд олгоно" зэрэг мэдээ, нийтлэлийг онцложээ. 


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй