![](/uploads/201502/news/thumb/12a7640b3ace45a5047ab932dfa23c61_x3.jpg)
Азийн цомын тэмцээний финалын тоглолт өнгөрөгч бямба гарагт Сидней хотын төв цэнгэлдэхэд болсон юм. Тоглолт 2:1-ээр өндөрлөж, энэ удаад эзэн орны баг шар тивийн аварга баг боллоо. Ийнхүү тус тэмцээнд анх удаа түрүүлж буй Австралийн шигшээ баг 2017 онд ОХУ-д болох Олон улсын хөлбөмбөгийн холбоодын цомын тэмцээнд оролцох эрхийг авч байна.
Анге Постекоглугаар удирдуулсан Австрали хоёр дахь удаагаа Азийн цомын финалд шалгарч байгаа юм. Тэд дөрвөн жилийн өмнө анх удаа тус тэмцээнд оролцохдоо Японтой аваргын төлөө үлдсэн ч нэмэлт цагт ялагдаж байсан бол энэ удаа Азийн аварга болно гэсэн итгэлтэй байсан Австраличууд шөвгийн наймд БНХАУ, хагас шигшээд АНЭУ-ыг тус тус 2:0-оор, шигшээд БНСУ-ыг 2:1-ээр хожлоо.
Нэгдүгээр сарын 9-31-ний хооронд Австрали улсад болсон энэхүү тэмцээний хүрэл медалийн тоглолтод АНЭУ-Иракыг 3:2-оор хожсон юм.
16 дахь удаагийн Азийн цомын мэргэн буучдыг АНЭУ-ын Али Мабхоут таван гоолтой тэргүүлсэн бол Йорданы Хамза Аль-Дардур, АНЭУ-ын Ахмед Халил нар дөрвөн гоолтой удаалав.
Тэмцээний дүн:
- Алтан медаль: Австрали
- Мөнгөн медаль: БНСУ
- Хүрэл медаль: АНЭУ
- IV байр: Ирак
- V байр: Япон
- VI байр: Иран
- VII байр: БНХАУ
- VIII байр: Узбекстан
- IX байр: Йордан
- X байр: Саудын Араб
- XI байр: Бахрайн
- XII байр: Оман
- XIII байр: БНАСАУ
- XIV байр: Катар
- XV байр: Кувейт
- XVI байр: Палестин улс тус тус оржээ.
Австралийн шигшээ анх удаа түрүүллээ | ||
Үзсэн: 1171 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.