![](/uploads/201502/news/thumb/4814f26a9de4e2d7bea81d1e26ae6b1f_x3.jpg)
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, МУГТ хакухо М.Даваажаргалын нэрэмжит "Hakuho cup" олон улсын өсвөрийн сүмочдын тэмцээн өчигдөр Японы Токио хотноо боллоо.
Энэ тэмцээнд манай өсвөрийн сүмочид 8-9, 10-11, 12-14 насны ангилалд өрсөлдсөн. "Hakuho cup" тэмцээнд Өвөрхангай аймгаас ирж, шалгарсан хоёр ихэр хүү болох Эрдэнэбилэгийн Жавхлантөгс, Баяржавхлан нар насныхаа ангилалд алт, мөнгөн медаль хүртлээ.
Мөн шигшээ наймд Л.Энхболд /Хэнтий аймгийн Хэрлэн сум/, А.Амарсанаа /СХД, 106-р сургууль/, шигшээ 16-аад Б.Одхүү /Дундговь аймаг, Баянжаргалан сум/ нар шалгарчээ. Тэмцээнд найман улсын 800 орчим хүүхэд оролцсон байна. Уг тэмцээнийг Хакухо өөрийн биеэр үзэж, ялагчдад шагнал гардуулжээ.
Ихэр хөвгүүд алт, мөнгөн медаль хүртэв | ||
Үзсэн: 2375 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.