Шууд Chart

"Оюутны универсиад 2015"-д амжилттай оролцлоо

2015-02-03 09:58:27

Словак улсад болсон Универсиадын цанын тэмцээнд Монголын оюутны спортын холбооны шигшээ багийн цанын дасгалжуулагч Б.Баттулгаар удирдуулсан долоон тамирчин амжилттай оролцоод ирлээ.

Дэлхийн "Оюутны универсиад-2015" өвлийн спортын 27 дугаар их наадамд манай улсын оюутан тамирчин Б.Амарсанаа (ШУТИС), Б.Ачбадрах (МУБИС), О.Гантулга (БХИС) нар хувийн дээд амжилтаа ахиулсан учир Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан байна.

Тэд энэхүү амжилтаараа цаашид Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ орох FIS оноогоо дээшлүүллээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Оюутны универсиад 2015"-д амжилттай оролцлоо   
Үзсэн: 1202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй