Хоёрдугаар сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн эхний нүүрэнд “Л.Чаминчулуун: Талийгаачийг босгоод ирж чадахгүйгээс хойш Бооёогийн сэтгэлийг сийчмээргүй санагдах юм”, “Худалдааны төвүүд үйлчлэгч багатайгаас барааныхаа үнийг хямдруулжээ”, “Оросууд өөрийнхөөрөө байлгах гэж монголчуудыг чирэгдүүлж байна”, “М.Энхсайхан: Улстөрчдийн ойлголтыг будлиулах, хэрүүл рүү татах гэсэн үйлдлүүдийг харж байна” зэрэг материалууд нийтлэгдсэн байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойг тэмдэглэв”, “Б.Мөнхбат: Цөмийн технологиос бид татгалзаж чадахгүй”, “Хямралыг давах санал боловсруулжээ”, “Энхийг сахиулагчдыг бэлтгэх ангийн зарим барилгыг шинэчиллээ” зэргийг унших боломжтой.
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаарт “Ц.Мөнхбаярын охин Ерөнхийлөгчид ханджээ”, “Цагаан сарын баяраар ном бэлэглэхийг уриаллаа”, “Хятадын эдийн засгийн үзүүлэлт буурчээ”, “Б.Эрдэнэтуяа: Урлаг миний амьдралыг чимдэг”, “С.Пүрэвсүх: Эхний шатанд бүдэрвэл ирэх дөрвөн жил тэмцээнд оролцохгүй” зэрэг ярилцлага нийтлэгджээ.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас та “Засаг дарга нар: Орон нутгийн хөгжлийн санг боомилж болохгүй”, “Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Энэтхэгтэй хамтарна”, “Өмсөх гэдэг уран мэхийг хийдэг бөх хэний хэн бэ?”, “Т.Гүррагчаа: Эверестийн оргил хайлчихгүй бол заавал гарна” зэрэг гарчиг бүхий мэдээллүүдийг унших боломжтой.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт “Ш.Гунгаадорж: Тариаланчдын шаардлага хэтэрхий балмад, хэрцгий болж байна”, “Н.Энхтуяа: Шүүхийн шинэтгэл зөв эхэлж, зөв явж байгаа юм байна”, “Тавантолгойн хөрөнгө оруулагчийг гадуурхах шалтгаан”, “Энэ сард хүйтний эрч чангарна” зэргийг унших боломжтой.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаарт “Д.Одхүү: Одоо Засгийн газрын баталгаа л хэрэгтэй байна”, “Цагаан сарын өдрүүдэд цас орохгүй”, “Д.Вандандорж: Манай утасны картууд арилжааны шинжтэй байдаг нь харамсалтай”, “Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан анхны ухаалаг апликейшныг танилцууллаа” зэрэг мэдээллүүд нийтлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1251 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.