![](/uploads/201308/news/thumb/8e4a64927c5a90390f8bf743bff90200_x3.jpg)
Сүүлийн үед орон сууцны үнийн өсөлтийг тодорхой түвшинд барьж чадахгүй байгаатай холбогдуулан Засгийн газраас хэрэгжүүлж буй жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамдаа өөрчлөлт оруулсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллүүдээр цацагдаад байгаа.
Тэгвэл энэ талаарх мэдээллийг Барилга Хот Байгуулалтын яамнаас албан ёсоор үгүйсгэлээ. Тус яамныхны мэдэгдэж буйгаар бол иргэдийг орон сууцжуулахад өөр эх үүсвэр ашиглах, боломж бий эсэхийг судалж байгаа ч үнийн өсөлтийг тодорхой түвшинд барих зорилгоор албан ёсны шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа аж.
Шинэчлэгдэн батлагдсан гэгдэж байсан журмын заалт нь иргэд найман хувийн зээлээр шинэ орон сууц авах бол м2-ын дээд үнэ 2.2 сая төгрөг, хуучин байр авах бол м2-ын дээд үнэ 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар журамлаж, өөрчилсөн гэх цуурхал юм.
Орон сууцны зээлийн журамд өөрчлөлт ороогүй | ||
Үзсэн: 1101 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.