Шууд Chart

Бөхийн холбоо ахмад бөхчүүдээ хүлээн авлаа

2015-02-03 13:34:17

МҮБХ жил бүр сар шинийн өмнө 70-аас дээш настай ахмадуудаа хүлээн авдаг уламжлалтай. Энэ уламжлалаар өчигдөр монгол бөхийн өргөөнд ахмадуудаа хүлээн авч цагаан сарын тавгийн хэвийн боов, чихэр, цай тэргүүтэнг бэлэглэлээ.

Далаас дээш настай дөчөөд ахмад байдгаас улсын арслан Ц.Бадамсэрээжид, Б.Жамъяандорж,  Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Х.Хайдав, улсын заан Ц.Санжаа, Д.Лхагвасүрэн, улсын харцага Д.Сэрээтэр, Ч.Өвгөнхүү,  улсын начин Ч.Баасанхүү, С.Лхагваа, Ц.Лхамаа, Д.Шижээ, Н.Дашзэвэг, хүндэт засуул О.Гомбосүрэн, М.Буянбат, Б.Санжаа, Ц.Шарав, Н.Дашжамц, Ё.Давааням, Б.Шүрхүү, Ц.Бадарч, хүндэт гарын даа С.Сэлэмбаатар, Бөх сонины сурвалжлагч Ш.Мягмар нарын 30-аад ахмад хүрэлцэн иржээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Бөхийн холбоо ахмад бөхчүүдээ хүлээн авлаа   
Үзсэн: 1591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй