Хавайд амарч байсан жуулчин руу аварга загас дайран, баруун гарыг нь тасдаж оджээ.
Одоогийн байдлаар жуулчин эмнэлэгт хүргэгдээд байгаа бөгөөд хэрэг явдал Маяа арлын Цагаан хад гэх газраас холгүйхэн болсон байна. Халдлагад өртсөн 20 настай залуу ХБНГУ-ын иргэн аж.
Сүүлийн үед аварга загас хүн рүү дайрах нь эрс ихэссээр байгаа билээ. Тиймээс Хавайн амралтын газрынхан үйлчлүүлэгчдээ далайн усанд хэт гүн орохгүй байх талаар сэрэмжлүүлэг өгөн, үйл ажиллагаагаа түр хаасан байна.
Аварга загас хүн рүү дайрчээ | ||
Үзсэн: 1862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.