
Error loading player: No playable sources found
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮОНТ-ийн сэтгүүлч Бүдрагчаагийн Оюунчимэгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Шагналыг өнөөдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах гардуулан өгсөн юм.
Шагнал гардуулах үеэр сэтгүүлч Б.Оюунчимэг “Сэтгүүлч мэргэжлээрээ 31 дэх жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа сониноос эхэлсэн. 1980-аад оны сүүлчээс телевизид ажилласан. Энэ салбарт олон жил ажиллахдаа нэг зүйлийг анзаарсан. Хүмүүс бие биенийхээ муу муухайг илүү их анхаарч ярьдаг болчихсон юм шиг. Одоо үүнийгээ болиод сайн сайхны тухай ярилцаасай гэж хүсч байна. Залуустаа үүнийг уриалъя” гэлээ.
Сэтгүүлч Б.Оюунчимэгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа | ||
Үзсэн: 6256 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.