Монгол Улсад гэрэл зураг, дуу дүрсний алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байна.
Энэ хүрээнд өнгөрсөн бямба гарагт Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны II их хурал Нийслэлийн "Улаанбаатар" чуулгын байранд болсон юм.
Их хурлаар тус холбооны шинэчилсэн дүрмийг баталж, холбооны Ерөнхийлөгч, ТУЗ, хяналтын зөвлөлөө сонгов. Мөн 80 жилийн ойгоо хэрхэн тэмдэглэх талаар хэлэлцлээ. Холбооны шинэ ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг 100 хувийн саналаар сонгов.
Тус хуралд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорнод, Ховд, Завхан, Хэнтий, Хөвсгөл, Говьсүмбэр аймгийн гэрэл зурагчдын үе, үеийн төлөөлөл, гэрэл зураг сонирхогчдын “Фэйсбүүк” группын гишүүд, талбайн зурагчин нийлсэн 150 орчим хүн оролцов.
Гэрэл зурагчид чууллаа | ||
Үзсэн: 1316 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.