
Хоёрдугаар сарын 4-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “18 метр урт, 120 хүний суудалтай угсраа 20 автобус оруулж ирэхээр болжээ”, “Э.Амарбат: Хууль зөрчсөн бол гадаад, дотоодын хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой”, “Монголыг тойрсон мөнгө” зэрэг мэдээ мэдээллийг онцлосон байна.
“Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа “Иргэд жийпээ дунд оврынхоор сольж эхэлжээ”, “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн зүг, мөр гаргах зурхай”, “Долоон настай эгчийнхээ ачаар амьд үлдсэн охиныг бүрэн эдгээчих юмсан” гэх мэдээ, нийтлэлийг онцложээ.
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаараас “А.Тлейхан: Бид улстөржилтөөс болж ассан бүхнээ унтрааж байна”, “Дуудлагаар худалдах төрийн өмчит компаниудын нэр тодорч эхэллээ”, “Ш.Сарантуяа: “АН-ыг дэмжээгүй” гэдэг шалтгаанаар ажилгүй болчихоод байна” зэрэг материалыг унших боломжтой.
“Зууны мэдээ” сониноос “Эрхэм гишүүдээ ингэж дүгнэж байна”, “Гишүүдийн утсанд ахин мессеж илгээжээ”, “Боловсроогүй боловсрол буюу биологийн дайвар хичээл”, “Геологич амиа алдсанд АМГ-ын дарга нар буруугүй гэв” зэрэг мэдээ, мэдээллийг уншаарай.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “АН-ын шинэ фракц буюу “Алтан гадас” задарчээ”, “Г.Аюурзана: Хүний сэтгэлгээ ер нь их залхуу шүү”, “Б.Мэдрээ: Алдаа дутагдлыг нь засч сайжруулъя гэхээр хувь хүн рүү дайрах нь буруу” зэрэг мэдээ мэдээллийг онцлосон байна.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “Д.Ганхуяг: Төр эдийн засгийг тогтворжуулах, эрчимжүүлэх үүрэгтэй”, “Ардчиллыг үгүйсгэхгүйтэй адил ардын хувьсгалыг бүү март”, “Улаанбуудайныхаа чанарыг шалгуулчих, тэгээд улс төр хий” зэрэг онцлох мэдээ, материалыг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.