Шууд Chart

Ахмад тэшүүрчид дэлхийн тэмцээнээс гурван алт, гурван хүрэл медаль хүртээд байна

2015-02-04 10:18:09

Дөрвөн жил тутам зо­хион байгуулагддаг ах­мад тамирчдын өвлийн их наадам энэ жил Канадын Тю­бик хотноо болж, Монгол Улс анх удаа оролцлоо.

Дэлхийн 25 орны 1200 га­руй тамирчин хурд хүчээ сорьсон энэ наадмыг цагтаа мөсөн тал­байд нэрээ дуурсгаж явсан, манай ахмад тамирчид зорьсон юм. Тэмцээнд оролцогчдын хамгийн залуу нь дэлхийн гурван удаагийн аварга Франц улсын 30-тай тамирчин байсан бол хамгийн ахмад нь 90 настай Шве­дийн тамирчин байжээ.

Тэ­шүүрийн 500-1500 метрийн зайн уралдааны дүн гарахад ма­най баг тамирчид өчигдрийн байд­лаар гурван алт, гурван хү­рэл медаль хүртэн багаараа эх­ний тавд бичигдэн төрийнхөө дуул­лыг Тюбикийн тэнгэр дор гурвантаа эгшиглүүлжээ.

Медаль хүртэгсдийн заримыг танилцуулбал, анхны алтан медалийг ОУХМ Л.Алтанцэцэг тавиас дээш насны ангилалд өрсөлдөж, 500,1000 метрийн зайд уралдан 25 орны тамирчныг ардаа ор­хи­жээ. Тэрбээр тэшүүрийн спор­тоор 16 наснаасаа хичээл­лэж, эдүгээ Монголын тэ­шүү­рийн холбоонд багш, дасгалжуулаг­чаар ажиллаж яваа нэ­гэн.

Алтан медалийн буу­хиаг ОУХМ Б.Сансарбилэг үр­гэлж­лүүлэн эрэгтэйчүүдийн 500 метрт түрүүлсэн байна. Тэр­бээр 1998 оны Нагояагийн өв­лийн олимпид оролцож бай­жээ.

Хүрэл медалийн эзнээр эмэг­тэйчүүдийн 500, 1500 мет­рийн зайд уралдсан ОУХМ Б.Эр­дэнэтуяа тодорсон. Ойрын зайд улсын аваргын болзлыг гур­вантаа хангаж байсан энэ тамирчин Монгол-Солонгосын тех­никийн коллежийн биеийн та­мирын багш аж.

Өвлийн спортын наадамд ийнхүү ахмад тамирчид дэлхийн хэмжээнд өрсөлдөж байна. Харин залуучууд, насанд хүрэгчид тив дэлхийгээс ганзага хоосон ирдэг. Энэ нь манай улс өвлийн спортын шигшээ баг, тэр тусмаа тэшүүрийн шигшээ багууд доголдолтой байгаатай холбож болох юм. 1960-аад оноос манайд хөгжиж буй өвлийн спорт хагас зууны дараа тааруухан амжилттай байгаа нь төрийн дэмжлэг, бодлого дутуу болохыг илтгэж буй.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ахмад тэшүүрчид дэлхийн тэмцээнээс гурван алт, гурван хүрэл медаль хүртээд байна  
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй