Шууд Chart

Хаустай иргэд хамгаалалтандаа анхаардаг уу?

2015-02-04 10:24:14

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нутаг дэвсгэрт байрлалтай тав, зургаан хаусанд хулгай орж их хэмжээний эд зүйлс, мөнгө, үнэт зүйлс алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. Хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд илрүүлжээ.

Хаусанд амьдардаг иргэд удаан хугацаагаар хотоос гарах, гадаадад явах үедээ гэрээ эзэнгүй орхидог, харуул хамгаалалт хангалтгүй, дохиололгүй зэрэг байдлаас болж эд зүйлсээ алдсан байна. Хаусанд амьдарч байгаа иргэдийн хувьд үнэт зүйл гэртээ ихээр хадгалдаг, цуглуулдаг, эдлэж хэрэглэдэг ч эдгээр зүйлсийнхээ бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хамгаалах талаар хөрөнгө оруулалт хийдэггүй, үүндээ анхаарал тавьдаггүйгээс ийм гэмт хэрэг гарсан нь тогтоогдсон учир иргэд та бүхнийг энэ тал дээр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Хаустай иргэд хамгаалалтандаа анхаардаг уу?  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй