Шууд Chart

Нэг цэцэрлэг дунджаар 20-60 хүүхэд шинээр бүртгэнэ

2013-08-16 12:07:30

Энэ жил цэцэрлэгийн насны 90 гаруй мянган хүүхэд байгаагаас 70 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой гэсэн судалгаа гарсан билээ.

 Нийслэлчүүдийн хувьд шинээр цэцэрлэг барих, төрийн өмчийн цэцэрлэгүүдийн сэрүүн өрөөг анги болгон тохижуулах замаар  цэцэрлэгт хамруулах хүүхдийнхээ тоог өсгөх бодлого барьж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байгаа.
 
Гэвч төрийн өмчийн цэцэрлэгүүдийн анги дүүргэлт  өмнөх жилүүдэд хэвийн хэмжээнээс 15-25 хүүхдээр давсан үзүүлэлттэй байснаас шалтгаалан энэ жил нэг цэцэрлэг дунджаар 20-60 хүүхэд нэмж бүртгэх боломтой байгаа аж.
 
Тиймээс урд жил нь цэцэрлэгт хамрагдаж амжаагүй хүүхэдтэй эцэг эхчүүдийн тухайд асуудал нэлээд хүндрэх төлөвтэй байна.  Өнгөрсөн хавар энэ асуудлыг эцэг эхчүүдэд  эртнээс зохицуулах боломж олгохын тулд цэцэрлэгийн бүртгэлийг хавар явуулж байх талаар яригдаж байсан ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй хойшлогдсон билээ.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нэг цэцэрлэг дунджаар 20-60 хүүхэд шинээр бүртгэнэ   
Үзсэн: 1650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй