Шууд Chart

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгана

2015-02-04 12:40:57

Улаанбаатар хотын хэмжээнд 2014 онд 27491 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэний 1542 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос үйлдэгдсэн байна. Тодруулбал, 1001 жолооч, 366 явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол, хэрэгт өртсөн байна. 2015 оны нэгдүгээр сард согтуугаар  замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол, хэрэгт 150 хүн /үүнээс тээврийн хэрэгсэл жолоодсон 102, явган зорчигчоор 48 хүн/ өртсөн байна.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 2014 онд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 30835 зөрчил илрүүлэн Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар 26714 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 4958 хүнийг 7-30 хоногийн хугацаагаар шүүхээр баривчлуулсан, 2015 оны нэгдүгээр сард  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2314 зөрчил илрүүлсэн байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил, үүнээс үүдэн гарах зам тээврийн осол, хэрэг  өсөх хандлагатай байгаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, аль 1992 онд батлагдсан Захиргааны хариуцлагын тухай хуульд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарт хүлээлгэх хариуцлага сул, цаг үеийн шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалж байна.

Иймээс тус газраас, шинээр боловсруулж байгаа “Гэмт хэргийн тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”-ийн төсөлд оруулах санал, УИХ-ын гишүүн Батхүү, Батчимэг нарын санаачлан шинэчлэн найруулж буй “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д оруулах нэмэлт өөрчлөлт, УИХ-ын Эмэгтэй гишүүдийн санаачилсан “Захиргааны хариуцлагын тухай тухай хууль”-ийн  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах заалтад нэмж оруулах саналуудаа гадаад орнуудын хуулиудтай харьцуулан судалсны үндсэн дээр боловсруулан холбогдох газруудад хүргүүлээд байгаа юм.

УИХ-ын Эмэгтэй гишүүдийн санаачилгаар Төрийн ордонд явагдсан “Согтуу жолооч-Хүүхдийн амь нас” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах олон санал гарч байсан.

Эмэгтэй гишүүдийн санаачилга, хүчин чармайлтын үр дүн гарч төсвийн тодотгол хэлэлцэх үед Баянсэлэнгэ гишүүн согтуурал шалгах Драгер багаж худалдан авах 450 сая төгрөгийг батлуулж чадсан байна. Ийнхүү шат дараалсан арга хэмжээ авах замаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нартай хийх тэмцлийг эрчимжүүлж байна.

Та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн л бол үүргээ ухамсарлан жолооны ард бүү суугаарай. Таны гарт өөрийн тань болон бусдын амь нас байгаа гэдгийг үргэлж санаж яваарай.


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгана   
Үзсэн: 3471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-02-11 21:17
demjij bna hurdhan l heregjeesei
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-02-04 23:06
Demjij bn khurdan batlax xeregtei
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2015-02-04 15:43
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь солиотой галзуу хүнд цэнэгтэй буу бариулаад явж байгаатай адил зүйл. Ийм үед бууг нь хамгийн түрүүнд хураан авч аюулгүй болгодог. Гэтэл архичин хүний эрхийг 1-2 сар хассан болоод л дахиад л эрхийг нь өгдөг. Энэ нь дахиад л галзуу хүнд нөгөө бууг нь буцаагаад өгсөнтэй адил болдог. Иймээс хамгийн зав арга бол тэр бууг нь /машиныг нь/ бүрмөсөн хураан авч улсын орлого болгох хэрэгтэй. Эрхээ хасуулсан мөртлөө жолоогоо бариад архиа уугаад явж байгаа согтуучууд бишгүй л байгаа шүү дээ.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-02-04 15:04
Сайн чангалах хэрэгтэй. 2сар албадан ажил хийлгэдэг болох хэрэгтэй
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-02-04 14:06
Hurdan hiigeesei, vter tvrgen hurdan biyleesei. Irak, Sirees dutah yum alga.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-02-04 13:52
Илүү чангал,Нэг машин-Нэг эзэмшигч гэсэн хууль хэрэгтэй тэгвэл түгжирэлч байхгүй болондоо,??? Усан толгойтнуудаа???Хоногт 25-35-н согтуу журамлагддаг \\ сард\\ хэд болох бол???
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-02-04 13:51
ХУРДАН ХУУЛИА БАТЛАВАЛ ОЛОН ХҮНИЙ АМЬ АВРАНА ГЭСЭН ҮГ ШҮҮ.ЗӨВ ХУУЛИЙГ ХУРДАН БАТЛААРАЙ
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2015-02-04 13:10
маш зөв согтуучуудаас болоод хүний алтан амь эрсдэж байна

Бидэнтэй нэгдээрэй