АНУ-ын шүүх тус улсын Конгрессийн гишүүн асан Жесси Жаксонд сонгуулийн сурталчилгааны хөрөнгийг зүй бусаар зарцуулсан хэрэгт нь 30 сар шоронд хорих ял оноожээ. Өмнө нь Ардчилсан намын нөлөө бүхий улс төрчдийн тоонд зүй бусаар орж байсан Жаксон болон түүний эхнэр Сэнди нар 750 000 орчим долларыг хувийн зорилгоор үрж дуусгасан буруугаа хүлээгээд байгаа аж. Иймд түүний эхнэр Сэндид татварын мэдээлэл ташаа мэдүүлсэн хэргээр мөн 1 жил хорих ялыг оноожээ. Конгрессийн гишүүн асан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөх үеэрээ "Би Америкийн ард түмнийг хууран мэхэлсэн..." хэмээн буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр цааш нь эхнэр Сэндиг яллахгүй байхыг хүсээд "...би буруу замаар будаа тээж буйгаа ойлгож байсан, тиймээс ч миний гэмтэй үйлдлийн төлөө миний эхнэрийг болон манай хүүхдүүдийг давхар яллахгүй байхыг хүсье" хэмээн Холбооны шүүхэд хүсэлт гаргаж байсан юм.
Тэд 2005 оны 08 сараас 2012 оны 07 сарын хооронд 750 000 орчим доллараар тансагласан нь баримтаар нотлогдоод байгаа бөгөөд эдгээрээс цухас дурьдвал Жаксон "Antiques of Nevada" хэмээх эртний эдлэлийн дэлгүүрээс 60 000 долларын наймаа хийхдээ дуучин Майкл Жаксоны 2 ширхэг малгайг 8000 гаруй доллараар, АНУ-ын нэгэн ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий бөмбөгийг 5 000 доллараар авсан гэх мэт жагсаалт байх ба улмаар "Martin Luther King Jr," "Malcolm X", зодооны урлагийн мастер Bruce Lee нарын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс бас багтжээ.
Конгрессийн гишүүн асанд 30 сар хорих ял оноолоо | ||
Үзсэн: 1464 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.