Тайванийн “Trans Asia” онгоц хөөрөх үедээ осолдсон талаар CNN мэдээллээ. Онгоцонд 53 зорчигч явсан бөгөөд эдгээрээс 12 хүн амь үрэгдсэн нь тодорхой болсон гэж аврагчид мэдээлсэн байна. Харин Тайпей хотын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Онгоцны нисгэгч буух оролдлого хийж байсан ч чадалгүй байсаар Наньху гүүрийг цохиж, Килунг гол руу унасан. Тэр замдаа гүүрэн дээр явсан таксиг далавчаараа цохисон бөгөөд таксины жолооч, зорчигчдыг эмнэлэгт хүргүүлсэн байна.
Зарим эх сурвалжийн ярьж байгаагаар онгоцонд сууж явсан 53 зорчигчийн 31 нь Хятадын жуулчин байжээ. Түүнчлэн онгоцонд хоёр ч хүүхэд зорчиж явсан аж.
Тайванийy ИНЕГ-аас “Онгоцыг нисэхээс өмнө буюу нэгдүгээр сарын 26-нд аюулгүй ажиллагааг нь шалгасан байсан” гэдгээс өөр тайлбар хийгээгүй байна.
“Trans Asia”-гийн ослоос болж 10 гаруй хүн амь үрэгдсэн гэв | ||
Үзсэн: 962 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.