Шууд Chart

“Реал Мадрид” 17 настай солонгос хүүг сонирхож байна

2015-02-04 16:22:24

Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багийн "B" баг буюу “Реал Мадрид Кастилла” клуб Мартин Одегаард, Энзо Зидан нарын 18 нас хүрээгүй тоглогчдыг өөрийн болгоод байгаа.

Тэгвэл тус клубын мөнхийн өрсөлдөгч “Барселона” клубт данстай байгаа залуу довтлогч Ли Сеунг Вуг сонирхож эхэлжээ. "Marca"-гийн мэдээлж байгаагаар Мадридын баг Өмнөд Солонгосын 17 настай тоглогчийг авах боломжтой юм байна.

Учир нь ФИФА-гаас Өмнөд Солонгос хүү Ли Сеунг Вуг-г “Барселона”-д тоглоход хориг тавьчихаад байгаа аж. Тиймээс өөр баг руу явах бүрэн боломж байгаа юм байна.




Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Реал Мадрид” 17 настай солонгос хүүг сонирхож байна  
Үзсэн: 922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй