
Нийслэлд хөдөө, орон нутгаас ирж суралцаж буй зарим оюутанд замын зардлыг буцаан олгодог журам бий. Энэ журмын дагуу Улаанбаатар хотод 500 км-ээс илүү зам туулан ирж, суралцаж буй оюутанд Сургалтын төрийн сангаас замын хоёр талын зардлыг олгож байгаа билээ.
Сургалтын төрийн сангийн мэргэжилтнээс энэ тухай тодруулахад “Орон нутгийн оюутнууд хөдөө явсан зардлыг нотлох бичиг баримт, оюутны иргэний үнэмлэхийн хамт шалгаж үзсэний үндсэн дээр зардлын мөнгийг олгодог юм. Тиймээс хөдөө, орон нутгийн оюутнууд хоёр талдаа явсан билетээ авчраад, замын зардлаа гаргуулж авах боломжтой” гэв.
Орон нутгийн оюутнууд хоёр талын замын зардлаа буцаан авах боломжтой | ||
Үзсэн: 1992 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.