Шууд Chart

Монголын дугуйн холбоо Их аваргыг дэмжинэ

2013-08-16 14:30:02

Соёл спорт аялал жуулчлалын яам болон “А-Capella” интертайнмент хамтран “Амжилтын эзэд” телевизийн шоу зохион байгуулах гэж байгаа билээ. Нэвтрүүлгийн гол оролцогч нь мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж байх бөгөөд тэрбээр спортын 12 төрлөөр мастер болон аваргуудтай өрсөлдөх аж. Монголын дугуйн спортын холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн дарга ОУХМ З.Нарангийн хэлж байгаагаар тус холбооныхон “Амжилтын эзэд” шоунд нэгдэж байгаа ба Их аваргыг тэмцээний турш дэмжиж ажиллана гэв. Аваргын хувьд Монголын дугуйн спорт холбооны тамирчидтай хамтарч бэлтгэлээ базааж байгаа юм байна.

Дашрамд дурдахад Монгол хүн дугуйн спортоор 1960-иад оноос хичээллэж эхэлсэн хэмээн манай улсын спортын түүхэнд тэмдэглэсэн байдаг. Дугуй монголчуудын аж амьдралын салшгүй нэг хэсэг байсныг өнөө үеийнхэн төдийгүй өнгөрсөн зууны түүх ч нотолно.

Монголын дугуй спортын холбооны хувьд 1959 онд байгуулагдсан. Энэ жил 54 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 8 аймаг, 4 дүүрэгт салбар клубуудтай. Тус холбоонд 100 гаруй мэргэжлийн тамирчин, 10-аад дасгалжуулагч бий. Тус холбооноос гавьяат дасгалжуулагч 2, Монгол улсын гавьяат тамирчин 1, Олон улсын хэмжээний мастер 16 төрөн гарчээ. 

Нийтэлсэн: Web admin

Монголын дугуйн холбоо Их аваргыг дэмжинэ   
Үзсэн: 2923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй