Шууд Chart

“Гол нь дуул” яруу найргийн түүвэр хэвлэгдэв

2015-02-04 17:22:16

 

Утга зохиолын “Шинэ Үнэр” бүлгэмийн гишүүн, яруу найрагч Т.Есөн-Эрдэнийн “Гол нь дуул” яруу найргийн түүвэр хэвлэгдэн гарлаа. Тэрбээр өмнө  “Дотогшоо” /2009/ шүлгийн эмхэтгэл,  “Шинэ үнэр” /2012/ хамтын номууд тус тус хэвлүүлж байсан юм.
 
Түүний энэхүү номыг Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, зохиолч Ц.Буянзаяа хянан тохиолдуулжээ. “Гол нь дуул” номын өмнөтгөлд бичсэн үгэндээ Ц.Буянзаяа, “Т.Есөн-Эрдэнийн шүлгүүд нь сэтгэлгээний хувьд ч, хэлбэрийн хувьд ч эрэлхийллээр дүүрэн бичигдсэн байх бөгөөд яруу найргийн амин чанар болсон дотоод үнэнээс үүдэн өгүүлэгдсэн хандлагатай байгаа нь юун түрүүнд анзаарагдаж байна. Түүнчлэн зөвхөн яруу найргаас л сонсогддог тэр аялгуу, зөвхөн яруу найрагт л байдаг тэр өнгө дүрс шүлгүүдэд нь оршин буй нь ч анхаарал татаж байна. Тэр бас яруу найргийг "Хөх бэхэн зураг" хэмээн өөрийнхөөрөө нэрийдэн өгүүлжээ. Яруу найрагч Т.Есөн-Эрдэнийн "Гол нь дуул" нэртэй "Хөх бэхэн зураг" ийнхүү уншигч таны өмнө дэлгэгдэж байна. Энэ "Хөх бэхэн зураг" яруу найргаас таны хүсэн хүлээдэг бүхнийг өнгө зохиролдоо шингээн урласан гэдэгт би л хувьдаа итгэлтэй байна” гэжээ.

 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Гол нь дуул” яруу найргийн түүвэр хэвлэгдэв  
Үзсэн: 1206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй