Шууд Chart

Волейболчид Бээжин хотноо бэлтгэлээ базааж байна

2015-02-04 17:30:55

Монголын волейболын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өнөөдрөөс эхлэн  Бээжин хотноо хамтарсан бэлтгэлд гарчээ. Хоёр улсын волейболчдын хамтарсан бэлтгэл гурав хоног буюу энэ сарын 4-6-ны өдрүүдэд болж байна. Бээжин хотыг зорихын өмнө манай шигшээ багийнхан нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын хоёрны хооронд Дархан-Уул аймагт вакум бэлтгэлд хамрагдсан.

Дашрамд дуулгахад, Волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотноо болно. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд менежер Ц.Одхүү, ахлах дасгалжуулагч Шүтоо Коичи, туслах дасгалжуулагчаар Б.Мөнхнаран, тоглогч А.Мөнхбаяр (багийн ахлагч), Э.Сайханбаатар (багийн дэд ахлагч), Э.Сайнбилэг, Д.Билгүүн, Э.Болор-Эрдэнэ, М.Цэрэнбаатар, А.Даваажаргал, М.Мягмарсүрэн, А.Түвшинтөгөлдөр, Т.Батбаяр, Э.Алтангэрэл, Г.Ган-Очир, Б.Болдбаатар, М.Өсөхбаяр, М.Ганбилэг, Б.Анхбаяр, Б.Хосбаяр, Б.Ууганцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Ч.Баттөгс нар багтаад байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Волейболчид Бээжин хотноо бэлтгэлээ базааж байна  
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй