![](/uploads/201502/news/thumb/d678cd118434899fa0148057aae3e1c3_x3.jpg)
Ахмад цаначид Квебекийн өвлийн спортын II наадамд амжилттай оролцож Монгол Улсын олон удаагийн аварга асан, ОУХМ Д.Энхээ мөнгөн медалийн эзэн боллоо.
Мөн манай цаначдаас ОУХМ Д.Очирсүх тавдугаар байр, ОУХМ Ч.Гантөмөр есдүгээр байрт тус тус шалгарсан байна. Тус наадмын эхний өдөр манай гүйлтийн тэшүүрийн тамирчид зургаан медаль хүртсэн юм. Тодруулбал, ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500 метр, 1500 метр тус бүрт нь алтан медаль, Спортын мастер Н.Эрдэнэтуяа 500 метр, 1500 метр тус бүрт нь хүрэл медаль, спортын мастер Д.Санчирбилэг 500 метрт алтан медаль, 1500 метрт хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлсэн.
Канад улсын Квебек хотноо болж байгаа ахмад тамирчдын өвлийн наадамд 22 орны 1500 гаруй тамирчин спортын арав гаруй төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.
Д.Энхээ долоо дахь медалийг хүртлээ | ||
Үзсэн: 909 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.