Шууд Chart

1000 тэмээний баяр боллоо

2015-02-05 09:15:04

Ховд аймгийн Манхан суманд Үндсэн хуулийн өдрөөр “Тэмээ өсгөх, арчлах, маллах, уналга эдэлгээнд сургах” сэдвээр онол практикийн бага хурал хийж энэ үеэр тэмээний дуу, шүлэг, зургийн уралдаан зохион байгууллаа.

Тэгвэл Монгол Улсын сайн малчин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тэмээчин Х.Эрдэнээгийн санаачилга, тус багийн тэмээчдийн дэмжлэгээр Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт 1000 тэмээний баяр  болжээ.

Тооройн элс хэмээх газар болсон тэмээний уралдаан сайхан хос, хангал сургалт, тэмээний ашиг шимийн үзүүлэлт зэрэг   төрлүүдээр явагдсан байна. Тэмээний уралдаанд Манхан сумын Баянгол багийн Г.Уртаагийн хүрэн, торомны уралдаанд Тахилт багийн А.Ням-Очирын хар тором түрүүлжээ.

Уралдааныг санаачилсан Улсын сайн малчин Х.Эрдэнэ, Б.Дашпүрэв нар уралдааны ялагчдыг тэмээгээр байлсан бол удаах байрын бай нь тором байсан аж. Дашрамд дурдахад, Ховд аймгийн Манхан сум  мал тооллогоор 2845 тэмээ тоолуулсан байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

1000 тэмээний баяр боллоо  
Үзсэн: 2911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй