
Баянхонгор аймгийн төвд иргэд чулуу, шлам оруулж ирэн химийн хорт бодис болох мөнгөн усаар угаах явдал гарсаар байна. Энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр иргэн Т нь гэртээ мөнгөн ус ашиглан шлам угааж байсан нь илэрч Цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Иймд иргэд, та бүхний дэргэд химийн аюултай бодис мөнгөн усны аюул байсаар байгаа тул чулуу бутлах болон мөнгөн ус ашиглаж байж магадгүй талаарх мэдээллийг 70440000 утсанд хандаж өгөхийг зөвлөж байна.
Тус аймагт 2013 онд мөнгөн ус ашиглан чулуу бутлан угааж байсан иргэн З, Б, О нар шүүхээр ял шийтгүүлж байсан юм.
Мөнгөн усаар чулуу угааж байжээ | ||
Үзсэн: 1122 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.