Шууд Chart

“Их шид увдист Монгол Богд Нэйж тойны намтар” хэвлэгдэнэ

2015-02-05 10:19:32

Монгол үндэстний дотор олон арван гайхамшигт эрдэмтэд төрөн гарч байсны нэг бол Нэйж тойн хутагт юм.

Аугаа суу билэгт өвөг дээдсийнхээ намтар түүхийг өнөө үед залуусын үлгэр дууриал, бахархал, бишрэл болгох нь нэн чухал байна.

Тиймээс түүний гайхамшигтай сонин намтар түүхийг олон түмний хүртээл болгох, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилготой хэвлэн нийтэлж байгаа аж.

Манзушири Далай Богд Нэйж тойн бол Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, их эрдэмтэн, бурханы шашныг дэлгэрүүлэгч, монгол уншлагын гүн нарийн увидас, жүд дамжлагыг уламжлагч их бодьсадва юм.

Нэйж тойн 35 жил бэрх хатуужлаар бясалгал даяан хийж, гэгээрлийн хутгийг олжээ. Тэрээр тарни номын хүчээр их рид хувилгаан, сонин гайхамшгийг үзүүлэн бороо оруулж, үргүй нэгэнд үрийн хутаг хайрлаж, нүдгүй хүнд хараа оруулж, уулзсан учирсан бүхнийг гайхшруулж сүслэн бишрэх сэтгэлийг төрүүлэн шашин номын ариун мөрд хөтлөн оруулж байжээ.

Энэхүү их Богдын намтрыг Урадын мэргэн гүүш, дуун хөрвүүлэгч Билгүүндалай 1739 онд туурвисан бөгөөд тэр үеэс хойш умрын их Монголын түүх соёл, шашин шүтлэгийн өв уламжлал болсон төдийгүй ард түмний оюуны гэрэлт зул, онцгойлон суралцах үлгэр дууриал, увдис эрдэм болон өдгөө хүрч иржээ. “Их шид увдист Монгол Богд Нэйж тойны намтар” номын нээлт энэ сарын зургаанд “Интерном” номын дэлгүүрт болохоор товлогджээ. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Их шид увдист Монгол Богд Нэйж тойны намтар” хэвлэгдэнэ  
Үзсэн: 1638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй