
Тайванийн "TransAsia Airways" нисэх онгоц өчигдөр Тайпей хотын Килунг голд осолдсон билээ. Эхний мэдээгээр 12 хүн ослын улмаас нас барсан гэж яригдаж байсан бол өнөөдөр өглөөний байдлаар 31 хүн нас барж, 12 хүн сураггүй болсон талаар Синьхуа агентлаг мэдээлж байна.
Онгоц хөөрснөөсөө хойш 10 минутын дараа сүйрсэн бөгөөд онгоцны хар хайрцгийг тайлах ажиллагаа явагдаж байгаа аж. Зорчигчдыг аврах ажлыг 6 цаг 30 минутын турш үргэлжлүүлж, зогсоосны дараа онгоцны хэсгүүдийг голоос гаргах ажил эхэлжээ.
Дашрамд дурдахад, энэ мэтийн онгоцны осол анх удаа болж байгаа хэрэг биш юм. Өмнө нь өнгөрсөн оны долоодугаар сарын 23-ны өдөр Тайванийн "ATR-72" онгоц осолдож, 48 хүн амь үрэгдэж байжээ. “TransAsia” компанийн хувьд Тайванийн анхны хувийн агаарын тээвэр юм.
Онгоцны ослоор нас барагсдын тоо 31-д хүрэв | ||
Үзсэн: 970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.