Шууд Chart

Морин хуур хөгжмийг бие дааж сурах боломжтой боллоо

2015-02-05 11:01:20

Монголын ард түмний уламжлалт өв соёлын нэг морин хуур хөгжмийг уламжлан хөгжүүлэх, дэлгэрүүлэх зорилгоор “Морин хуур эхлэн суралцагчдад зориулсан видео хичээл”-ийн ном, DVD-г “Монгол угсаатан, нүүдэлчдийн өв соёл” ТББ-аас эрхлэн хэвлэн гаргажээ.

Айл гэр, албан газар бүрийн хойморт залрах болсон Морин хуур хөгжмөө хоймортоо өлгөдөг биш эгшиглүүлдэг болцгоож, сурахыг хүссэн хүн бүр гэрийнхээ жаврыг өөрсдөө үргээж, өвөг дээдэс, ахан дүүстээ морин хуурын эгшгээр сэтгэлийн мялаалга өргөхөд тань туслах, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд маш их ач холбогдолтой хичээл болсон  байна.

 

Хичээлийг Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт, Мэргэжлийн морин хуурчдын улсын болон олон улсын уралдааны Гранпри шагналт, Дэлхийн Урлагийн олимпийн алтан медальт, СУИС-ийн багш П.Тэмүүжин заажээ.

 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Морин хуур хөгжмийг бие дааж сурах боломжтой боллоо  
Үзсэн: 2729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй