Шууд Chart

Хоккейчид VII байрт шалгарлаа

2015-02-05 15:54:36

ОХУ-ын Хабаровск хотноо болж буй бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Манай хоккейчид өнөөдөр урд хөршийн багтай тоглож, 7:5-аар хожиж VII байрт орлоо. БНХАУ-ын баг VIII, Сомалийн хоккейчид IX байр эзлэв.

ДАШТ-ий “В” ангилалд есөн баг өрсөлдсөнөөс “А” хэсэгт Япон, Латви, Эстони, Унгар, “В” хэсэгт Монгол, Нидерланд, Герман, БНХАУ, Сомали улсын багууд багтсан. Монголын шигшээ багийн ахлагч Ч.Пүрэвдаваагаар удирдуулсан хоккейчид уг тэмцээнд гурван хожил, нэг тэнцээ, хоёр хожигдол авлаа.

Манай хоккейчид хэсэгтээ БНХАУ, Сомалийг хожиж, Нидерландтай тэнцэн, Германд хожигдож, хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм.

2015 оны ДАШТ-д оролцсон Монгол Улсын шигшээ багт "Отгон од" клубийн "Хасын хүлгүүд"-ээс 11, "Багануур"-аас дөрөв, "Шарын гол"-оос гурван тамирчин багтжээ.

Манай хоккейчид ДАШТ-д долоо дахь удаагаа оролцсоноос 2007-2010 онд хэсэгтээ дөрөвдүгээр байр эзэлж байв. Харин өнгөрсөн жил "В" ангиллын "В" хэсэгт Герман (3:1), Украин (7:2), Сомалийг (12:1)-ээр хожиж, Японд (2:3) ялагдаж, дэд байрт шалгарсан байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хоккейчид VII байрт шалгарлаа  
Үзсэн: 802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй