
Дундговь аймгийн төв Сайнцагаан суманд “Мандал” цогцолбор сургууль өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ, БСГ-ын дарга Ц.Бумангэрэл, “Мандал” цогцолбор сургуулийн захирал М.Энхбаяр болон аймгийн удирдлагууд, багш, эцэг, эх, сурагчид оролцсон байна.
БСШУЯ-ны захиалгаар улсын төсвийн 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн суудалтай сургуулийг “Монкен констракшин” хоёр жилийн хугацаанд барьж, 2014 оны 11 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн юм. Энэ хичээлийн жилд тус сургууль нь 1-11 дүгээр ангийн 750 сурагч, 61 багш, ажилчидтайгаар хичээлийн жилийн үйл ажиллагааг эхлүүлэх аж.
“Мандал” цогцолбор сургуулийн захирал М.Энхбаяр “Шинэ сургууль ашиглалтад орсноор бусад сургуулийн нэг ангид ногддог хүүхдийн тоо 31-25 болон буурч, багш хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжтой болсон” гэж үзэж байгаагаа хэллээ. Цаашид тус сургуулийн хамт олон шинэ сургуулийн сургалтын чанар, орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллахаас гадна “Мандал” цогцолборын 2015-2018 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг эцэг эх, багш, сурагчдын оролцоотой боловсруулахаар төлөвлөсөн байна.
960 хүүхдийн суудалтай сургууль нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 2344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.