![](/uploads/201001/news/thumb/.png)
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа Олон улсын багш нарын өдрийг өмнөх жилүүдийнх шиг өргөн, хавтгайрсан хэлбэрээр тэмдэглэхгүй байхыг анхааруулсан байна. Энэ өдөр багш нартаа сургалт явуулж, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулъя гэсэн санал хэлсэн юм. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү “Гахайн томууны ханиадны вирусын тархалт, идэвхжил цагаан сарын үеэр буюу хоёрдугаар сард эрчимжих төлөвтэй байгаа. Иймээс дүүргүүд анхаарахгүй бол болохгүй нь ээ. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт хийгдэж байгаа. 55 мянган хүн тун вакцин ирснээс 23 мянгыг нь хийгээд байна” гэлээ.
Цагаан сарын үеэр гахайн ханиад эрчимжиж болзошгүйг анхааруулав | ||
Үзсэн: 1371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.