Шууд Chart

Занданшуулсан шарил ямар хүнийх байсныг тогтоов

2015-02-06 10:15:03

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд байрлах Баруун Баян-Уулын гудамжинд суух Э-гийн хашаанд эрэгтэй хүний занданшуулсан шарил байхыг цагдаагийн байгууллагынхан илрүүлээд байсан.

Улмаар энэхүү шарилыг шинжилгээнд оруулж, хэдий үеийн, ямар хүнийх болохыг тогтоохоор ажлын хэсэг гарч ажилласан байна.

Тэгвэл бурханч лам Г.Пүрэвбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн энэхүү занданшуулсан шарилыг ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг тогтоожээ. Цорж Санжжав нь 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан бөгөөд Гэсэр багшаасаа 25 насаар дүү хүн байсан аж.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Занданшуулсан шарил ямар хүнийх байсныг тогтоов  
Үзсэн: 1630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2015-02-06 10:37
Vnen vv

Бидэнтэй нэгдээрэй