Шууд Chart

Дондогийн Цэвэгмидийн 100 насны ой тохиож байна

2015-02-06 11:37:27

Зохиол бүтээлээр нь уншигч ард түмэн сайн мэдэх монгол төрийн зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, анхны гавьяат багш Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг түүний нэрэмжит сургууль болох МУБИС-ийн Багшийн сургуулиас энэ хичээлийн жилд зохион байгуулж байна.  

Энэ арга хэмжээний хүрээнд Багшийн сургуулиас эрдэмтэн зохиолчийн шилдэг бүтээлүүдийн дээжийг хэвлэж, “Дондогийн Цэвэгмэд амьдрал уран бүтээл-100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнгөрөгч оны 12 дугаар сард зохион байгуулж, түүний амьдрал уран бүтээлийг судлагч олон арван судлаач, эрдэмтэд оролцон түүний үйл амьдралын талаар хэлэлцсэн сайхан хурал болж өнгөрлөө.

Мөн энэ онд үргэлжлүүлэн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн багш нарын дунд сурагч нэг бүрийн унших чадварыг дээшлүүлэх тэргүүний шилдэг арга барилыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Ном уншуулах арга зүйн уралдаан, “Хос тогоруу” оюутны яруу найргийн наадам, Дондогийн Цэвэгмидийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн сонин сэтгүүлийн нийтлэлийн уралдаан зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.  

Эрдэмтэн зохиолч маань Багш бэлтгэх сургуулийг төгсөж, өөрийн амьдрал уран бүтээлийн гараагаа эхлэхийн сацуу  ажиллаж байсныг нь үндэслэн Багшийн сургуулийг 2002 оны есдүгээр сарын 4-ний Засгийн газрын хурлын 169-р тогтоолоор төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч Монгол Улсын ууган гавьяат багш Д.Цэвэгмидийн нэрэмжит болгосон байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дондогийн Цэвэгмидийн 100 насны ой тохиож байна  
Үзсэн: 1560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй