Шатахуун түгээх станцын ажиллагсад удаа дараа халдлагад өртлөө, амиа алдсан, зодуулсан, бэртсэн, гэмтсэн гээд хангалттай сургамж авсан ч бас л ийм хэрэг дахин гарлаа. Цагдаагийн алба хаагч нар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан хэргийг 24 цагийн дотор илрүүлээд одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
Харин энэ хэргээс сургамж авч, Шатахуун түгээх станцын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд төдийгүй 24 цагаар худалдаа үйлчилгээ явуулдаг, бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг аж ахуйн нэгж байгууллагууд ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлууд хийх шаардлагатай юм.
Камержуулалтгүй, эсвэл хангалтгүй, найдваргүй ажилладаг, баталгаатай хамгаалалтын газартай гэрээ хийж ажилладаггүй зэрэг ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангах талаар хөрөнгө оруулалт хийгээгүйгээс халаглаад барамгүй гэмт хэрэг гарсаар л байх уу?
Өө тэгээ юу гээд өнгөрч боломгүй олон жишээ баримт байгаа ч яг өөрийн байгууллагад тохиолдоогүй л бол тоомжиргүй хандах явдал газар авч байгаа нь харамсалтай. Ажиллагсдынхаа аюулгүй байдалд анхаарах цаг хэдийнэ болсныг онцлож байна.
Ажиллагсдын аюулгүй байдал хаана байна вэ | ||
Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.