Шууд Chart

Стивэн Карри 51 оноо "түүлээ"

2015-02-06 13:36:57

NBA-гийн 69 дэх улирал замынхаа талаас илүү хувийг туулаад байна. Уншигч та бүхэнд зарим анхаарал татсан үйл явдал, онцлох тоглолтын мэдээллээс хүргэе. Өчиглдөр талбайд 11 тоглолт болсон байна. Хамгийн сүүлд улирлыг тэргүүлж байгаа "Голдэн Стэйт Уорриорс" талбай дээрээ "Даллас Мавирекс" багтай тоглолоо.

Тоглолтын эхний үед Далласчууд 22 онооны зөрүүгээр хожиж, үе дуусахад 42 оноог авч эсрэг багт 25 оноог алджээ. Гэвч үлдсэн гурван үед тааруухан тоглолт үзүүлснээр 114-128 харьцаагаар ялагдал хүлээсэн байна.

Тус тоглолтод Стивэн Карри 51 оноо буюу энэ улирлын хамгийн их оноог аваад байна. Тэрээр 16 шидсэнээс 10-ыг байндаа тусгаж улирлын шилдэг амжилтыг үзүүлжээ. Замналынхаа турш хоёр дахь удаагаа нэг тоглолтод холын 10 шидэлт амжилттай болгож байгаа ба өмнө нь /2013.02.17/ Нью-Иорк Никсийн талбай дээр 54 оноог авахдаа 11 холын зайн шидэлтийг амжилттай болгож байжээ. Тус дээд амжилтыг Ж.Р.Смит гурван тоглолтод 10 буюу түүнээс дээш холын шидэлт амжилттай болгосон үзүүлэлтээр тэргүүлдэг байна.

Харин эсрэг багаас Чандлер Парсонс 24 оноог авч багаа тэргүүлсэн бол Тайсон Чандлер 21 оноо,
17  бөмбөг самбараас авчээ.

Бусад тоглолтууд:
Дэтройт Пистонс 109-114 Индиана Пэйсэрс
Вашингтон Уйзардс 96-105 Атланта Хаукс
Дэнвэр Наггетс 100-104 Бостон Селтикс
Бруклин Нетс 109-93 Торонто Репторс
Чикаго Буллз 90-101 Хьюстон Рокетс
Лос Анжелес Лейкэрс 105-113 Милоуки Багс
Миами Хит 101-102 Минносато Тембэруолвз
Оклахома Сити Тандер 102-91 Нью-Орлэйн Паликанс
Орлондо Межик 103-110 Сан Антони Спөрс
Мемфис Гриззлис 100-90 Юта Жазз
Даллас Мавирекс 114-128 Голдэн Стэйт Уорриорс

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Стивэн Карри 51 оноо "түүлээ"   
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй