Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар жил бүрийн гэгээн хайрын өдрийг тохиолдуулан “Би чамд хайртай” тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Дөрөв дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдах тус тоглолтод Улсын филармонийн "Баянмонгол" джаз оркестр, Симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүн оролцон тоглох бөгөөд “Love theme from Romeo&Juliet”, “Casablanca”, “Unchained melody” зэрэг дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан олон сайхан хайрын дуунууд эгшиглэх юм.
Тоглолт Улсын филармонийн концертын танхимд энэ сарын 13, 14-нд 19:00 цагаас тоглогдоно.
Хайрын өдөрт зориулсан тоглолт болно | ||
Үзсэн: 1291 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.