![](/uploads/201502/news/thumb/9a68acce8d518279b3d13d2343078b2c_x3.jpg)
Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубын довтлогч Криштиану Роналдугийн менежер Хорхе Мендес “Хэрвээ Испанийн клуб түүнийг өөр клуб рүү шилжүүлэх бол хамгийн багаар бодоход 398 сая еврогийн үнэд хүргэнэ” гэжээ.
Өдгөө 29 настай Роналду дэлхийн хамгийн шилдэг тамирчин мөн бөгөөд түүнийг хэнтэй ч харьцуулах аргагүй гэж Мендес хэлсэн байна. Мөн тэрээр "Роналду бол нэг тэрбум еврогийн үнэтэй тоглогч. Гэхдээ ийм их үнээр худалдаж авах чадалтай клуб байхгүй. Магадгүй ямар нэг шалтгаанаар “Реал Мадрид” Роналдуг маргааш худалдахаар болвол 398 сая евро төлөөд түүнийг авах клуб гараад л ирнэ” гэж ярьжээ.
Түүнчлэн "Роналдуг өөр клубт худалдахгүй л болов уу, тэгэхээр Рональду “Реал Мадрид”-д тоглосоор байгаад л зодог тайлна" гэжээ. Дашрамд дурдахад, энэ улиралд Роналду 31 тоглолтод 36 гоол оруулж, 17 удаа оновчтой дамжуулалт өгсөн байна.
Хорхе Мендес: Роналдуг авах бол 398 сая еврогоос эхлээд дууд | ||
Үзсэн: 954 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.