СТА жүжигчин Р.Анхням Хятадын алдарт зохиолч Зян Руны “Чонон сүлд” романаас сэдэвлэн бүтээж буй “Wolf totem” киноны гол дүрүүдийн нэгийг бүтээсэн юм.
“Чонон сүлд” киног Хятадын кино групп 38 сая ам.доллараар санхүүжүүлсэн бөгөөд Францын кино найруулагч Jean-Jacques Annaud тус киног найруулжээ.
2009 оноос хойш яригдаж эхэлсэн энэхүү кино өдгөө Өвөрмонголд зураг авалтуудаа хийсэн. Тус кино энэ сарын дөрвөнд нээлтээ хийсэн юм. Жүжигчин Р.Анхням хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Монголд гарах эрхээ худалдаж авлаа. Гуравдугаар сараас кино театруудаас гарч эхлэх байх" гэжээ.
"Чонон сүлд" кино гуравдугаар сараас Монголд гарч эхэлнэ | ||
Үзсэн: 1601 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.