Шууд Chart

"Хөх толбо"-ны учрыг хамтарч судална

2015-02-06 14:45:32

Монгол, Японы хүн судлал, генетикийн эрдэмтэд энэ сарын 3-нд Токиод уулзжээ. "Монгол толбо" нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Батсуурь "Хөх толбоны үүсэл, тархац", "Монгол дахь хөх толбоны судалгаа" сэдвээр илтгэл тавьж, Японы эрдэмтэдтэй хамтарсан судалгаа хийх санал тавьсан байна.

Уулзалтад "Монгол толбо" нийгэмлэгийн тэргүүн Ц.Гомбосүрэн, тус нийгэмлэгийн Япон дахь салбарын тэргүүн Х.Тода, Токиогийн Их Сургуулийн хүн судлалын хүндэт профессор К.Омото, Японы Генетик судлалын Үндэсний хүрээлэнгийн профессор Ё.Сатта, Токай, Рюүкюү, Нагояа, Китасато Анагаах ухааны их сургуулиудын эрдэмтэд болон монголч эрдэмтэн К.Конагая, Ш.Кубота нар оролцжээ.
Уулзалтад оролцогсод мэдээлэл солилцох, Монгол, Япон хүүхдүүдийн хөх толбоны талаар хамтарсан судалгаа хийхээр тогтсон юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Хөх толбо"-ны учрыг хамтарч судална  
Үзсэн: 2119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй