Энэ сарын долооны 15:00 цагаас Богд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөөнд” ардын язгуур урлагийг өвлөгч Жилкэрийн ес дэх удмын туульч А.Балдандорж “ Аргил цагаан өвгөн” туулийг бүрэн эхээр нь хайлна.
Туулийг хайлах зан үйлийг баримтлах тал дээр нэлээд анхаарах бөгөөд туулийн эхэнд “Арван Алтайн магтаал”-ыг бүтэн хайлж туулийн завсарлагаар ардын уламжлалт бий биелгээ, морин хуурийн татлага, цуур, ятга хөгжимдөж язгуур урлагийн бэсрэг тоглолт хийж, туульд гарч байгаа үйл явдлыг тайлбарлах юм.
Эртний монголчууд тууль хайлж өөрсдийн ажил үйлс, хувь заяаныхаа заслыг хийлгэдэг байсан бөгөөд “Аргил цагаан өвгөн” тууль нь хар цагаан хэл амыг дарах, эд баялгийг дуудах, онгод хийморийг сэргээх увидастай гэж үздэг.
Тууль нь Монгол Улсаас яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн өв аж.
Тууль нь Монгол Улсаас яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн өв аж.
Богд хааны ордон музейд тууль хайлна | ||
Үзсэн: 1856 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.