
Иорданы нисгэгч Моаз аль-Касасбэг Исламын улсын зэвсэгт бүлэглэлийнхэн амьдаар нь шатаасан бичлэг хэдхэн хоногийн өмнө цахим сүлжээгээр тарсан. Үүнтэй холбогдуулан Иорданчууд анх удаа Исламын улсад агаараас цохилт өгсөн байна. Иорданы Ерөнхийлөгч өмнө нь “Бид өөрсдийн хүүгийнхээ амийг дэмий ингээд золиослуулаад өнгөрөхгүй. Исламын улсаас заавал өшөө авна” гэж хэлж байсан юм.
Иорданы зүгээс Исламын улс руу агаараас довтолгоо хийх хөлгүүдийг хэрхэн нислэг хийх гэж байгаа бичлэгийг орон нутгийнхаа телевизээр дамжуулсан байна. Бичлэгт агаарын цохилт хийх гэж байгаа нисгэгчид пуужин дээрээ “Исламын дайснуудад зориулав” хэмээн бичиж байгаа нь тод харагдаж байгаа юм.
Нисгэгчид гол цохилтоо умард Сири дэх Исламын улсын сургалтын төв, зэвсгийн агуулах байрладаг Хасакад өгсөн байна.
Иорданаас Исламын улсад агаарын цохилт өгчээ | ||
Үзсэн: 1280 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.