Шууд Chart

У.Мөнх-Эрдэнэ Киргизээс мөнгөн медальтай ирлээ

2015-02-06 16:30:28

Киргиз улсын нийслэл Бишкек хотноо өнгөрсөн сарын 28-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн болж өнгөрчээ. Тус тэмцээнд зодоглосон МУГТ, Олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн байна.

Энэ жил 39 дэх удаагаа зохион байгуулсан олон улсын тэмцээнд есөн орны 177 ширэн бээлийтэн өрсөлджээ. Тэмцээний 69 кг-д хүч сорьсон манай гавьяат тамирчин эхний даваанд гоц мөргөж, шигшээ наймын төлөөх тулаанд Казахстаны Максат Базарбаевыг ялж, шигшээд Киргизийн Н.Кобашевыг, хагас шигшээд мөн киргиз тамирчин Е.Болотбекулуг ялаад аваргын төлөө Узбекистаны Махмуд Гайповтой тоглож байхдаа хөмсөг нь задарсаны улмаас тоглолтоо дуусгажээ.

Бишкект болсон олон улсын тэмцээнд Л.Энхбаатар дасгалжуулагчтай манай дөрвөн боксчин өрсөлдсөн ч гавьяатаас бусад нь медаль хүртээгүй байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

У.Мөнх-Эрдэнэ Киргизээс мөнгөн медальтай ирлээ  
Үзсэн: 1158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй