![](/uploads/201308/news/thumb/da4a993c32866948928cbcbcb372e7ff_x3.jpg)
Улаанбаатар хотод баригдаж байгаа 40 орчим шинэ орон сууцны төсөлд барилга, банкууд оролцох ба банкууд жилийн 8%-ийн хүүтэй орон сууцны зээлээ танилцуулсан төрөлжсөн үзэсгэлэн энэ оны 8 сарын 16 нд нээлтээ хийсэн бөгөөд 18-ныг хүртэл МҮЭСТО-д орон сууцны зах зээлд оролцогчид, хөрөнгө оруулагчид, барилгын компаниуд, бодлого боловсруулагч, хяналт тавигчдыг нэг дор төвлөрүүлэн иргэдийг мэдээллээр хангаж байна.
Шинэчлэлийн засгийн газраас хүн амыг орон сууцжуулах бодлогын хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан хямд өртөгтэй орон сууц барих, гэр хорооллыг инженерийн дэд бүтэц бүхий шинээр төлөвлөн барих үйл ажиллагаанд оролцох хөрөнгө оруулагчид, барилгын компани , барилгын материал үйлдвэрлэгчдыг дэмжих бодлого боловсруулагдаж байгаа бөгөөд энэ чиглэлээр Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Монгол банк арилжааны банкууд, Нийслэл хот, орон нутгийн холбогдох байгууллагууд болон сууцны барилгын зах зээлд оролцогчидтой зөвшилцөн ажиллаж байгаа юм байна. Энэ удаагийн "Шинэ орон сууц-2013" намрын төрөлжсөн үзэсгэлэн яармагийн үл хөдлөх хөрөнгийн зуучлал, банк санхүүгийн байгууллагууд, орон сууцны барилга барьж, худалдан борлуулж буй аж ахуйн нэгжүүд оролцож байгаа нь давуу талуудтай юм. Тухайн үзэсгэлэн яармагийн өргөн хүрээтэй зохион байгуулснаар орон сууцны санхүүжилт, хүн амыг аюулгүй, эрүүл ахуй, хэрэглээний шаардлага хангасан, нийгмийн дэд бүтэц бүхий инженер, технологийн оновчтой шийдэлтэй байгууламж бүхий орон сууцтай болгох, орон сууцны зээллэгжүүлэлтийн талаар цаашид засгийн газраас баримтлах бодлогыг иргэд олон нийт нэг дороос авах боломжийг бий болгож байгаа нь талархууштай юм.
Мөн нэг содон үйл ажил нь үзэсгэлэн яармагийн үеэр банкууд ипотекийн жилийн 8%-ийн хүүтэй орон сууцны зээлээ иргэд, орон сууц худалдан авагчдад танилцуулах ажлыг зохион байгуулж, орон сууцны хотхон, хорооллуудаар автобустай аялуулна. Энэхүү аялал нь тусгай хөтөлбөрийн дагуу 08 сарын 18 ны 12:00,14:00 цагуудад хөдлөж, шинэ содон загвар бүхий барилга дээр нь очиж загварын өрөөг газар дээр нь үзүүлэх юм байна.
Уг үзэсгэлэнд 20 гаруй барилгын компани оролцож байгаа мөн дэмжин оролцогч байгууллага нь Барилга, Хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын барилгын үндэсний ассоциаци бол уг үзэсгэлэнг Барилгын мэдээлэл, судалгаа сурталчилгааны Кординат төв, үндэсний морин хуур хөгжим эгшиглүүлэн нээж, зохион байгуулж байна .
Үзэсгэлэнд ирсэн иргэдийн хувьд ихээхэн ам сайтай байсан ч зарим нь бид байраа захиалсан гэтэл яг таг бэлэн болоогүй хоёроос гурван сар хүлээлгэж байна гэсэн юм. Харин байрны үнийн хувьд Монгол улсын барилга, хот байгуулалтын яамны хяналт-шинжилгээ, хариуцсан дотоод аудитын газрын дарга Ц.Амарбаясгалан хэлэхдээ бид байрны үнээ өсгөж буулгахгүй, аль болох л доод үнээр иргэдийн боломж нөхцөл, бололцоонд тааруулж, янз янз байгаа харин иргэд ямар банк сонгох, тухайн хүүгээсээ хамаараад үнэ өөрчөгдөж болох юм гэлээ.
Бэлтгэсэн:Д.Жамбалдорж
Шинэ орон сууц EXPO 2013 төрөлжсөн үзэсгэлэн нээгдлээ | ||
Үзсэн: 3700 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.