Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчлан таниулах зорилготой “Монгол мохошгүй” язгуур урлагийн есөн хамтлагийн нэгдсэн тоглолт өнгөрсөн 2014 оны хоёрдугаар сард МҮЭСТО-нд болсон билээ.
Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болон зохиогдсон уг тоглолт нь анх 2012 онд язгуур урлагийн таван хамтлагийг нэгтгэн “Монгол” нэрийн дор болж байсан бол 2013 онд долоон хамтлагийг нэгтгэн “Монгол төгсөшгүй” нэртэйгээр олны хүртээл болсон юм.
Тэгвэл өнөөдөр, маргааш хоёр Төрийн ордонд "Монгол мохошгүй" язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолт болох юм. Энэхүү тоглолтод “Жонон”, “Домог”, “Хөсөгтөн”, “Алтайн оргил”, “Их Монгол”, “Увертюра” хамтлагууд оролцон үндэсний урлагийн гайхамшгийг мэдрүүлнэ.
"Монгол мохошгүй" тоглолт өнөөдөр болно | ||
Үзсэн: 1287 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.